2017-2018 оны хичээлийн жилд хичээлдээ зайлшгүй нийтийн тээврээр явах шаардлагатай оюутнууд 2017 оны 08 дугаар сарын 25-ны дотор холбогдох бичиг баримтаа Сургалтын албандаа өгч цахим төлбөрийн картын захиалга болон сунгалтаа хийлгэнэ үү. Үүнд:
Цахим төлбөрийн карт шинээр захиалах 1 курсын оюутны хувьд
- Цахим төлбөрийн картын мэдүүлгийн маягтыг Сургалтын албанаас авч бөглөх;
- Иргэний үнэмлэхний хуулбар болон оршин суугаа газрын тодорхойлолт;
- Картын төлбөр болох 3600 төгрөг төлбөр баримт /УБСК-ийн Худалдаа хөгжлийн банкны 475014869, Төрийн банкны 105700523235/;
Цахим карт сунгуулах оюутны хувьд
- Цахим төлбөрийн картыг Сургалтын албандаа хураалгах;
- Картын сунгалтын төлбөр болох 1000 төгрөг төлбөрийн баримт / УБСК-ийн Худалдаа хөгжлийн банкны 475016875/
Цахим төлбөрийн картыг хаяж гээгдүүлсэн оюутны хувьд
- Цахим төлбөрийн картын мэдүүлгийн маягтыг Сургалтын албанаас авч бөглөх;
- Иргэний үнэмлэхний хуулбар болон оршин суугаа газрын тодорхойлолт;
- Картын төлбөр болох 3600 төгрөг төлбөр баримт /УБСК-ийн Худалдаа хөгжлийн банкны 475014869, Төрийн банкны 105700523235/;
Мэдүүлгийн маягтыг эндээс татаж авна уу.
ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА