Баярын хурлыг МехТС-ийн захирал док. дэд профессор Ж.Хашбат нээж, ШУТИС-ийн захирал док. профессор Т.Намнан, ЗТХЯ-ийн сайд асан док. дэд профессор Д.Ганбат нар мэндчилгээ дэвшүүллээ.

Энэхүү арга хэмжээнд ШУТИС-ийн захирал, док. профессор Т.Намнан, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун, Гавъяат багш док. Профессор Д.Дэлэг, Гавьяат эдийн засагч док. Профессор Г.Батхүрэл, ЗТХЯ-ийн сайд асан док. дэд профессор Д.Ганбат зэрэг хүндэт зочид төлөөлөгчид оролцов.

Сургуулийн 60 жилийн ойн хүрээнд дараах нэр бүхий 72 профессор багш, ажилчид хийсэн бүтээсэн хөдөлмөрөө үнэлүүлэн шагнагдлаа.
Төрөлх сургуулийнхаа 60 жилийн ойд цаг зав, сэтгэл зүрхээ зориулан хүрэлцэн ирж оролцсон үе үеийн удирлдагууд, багш, ажилчид, төгсөгчид болон төгссөн сургуульдаа чин сэтгэлийн хандив өргөсөн төгсөгчиддөө сургуулийнхаа хамт олны зүгээс талархал илэрхийлж цаашдын ажил үйлсэд тань өндөр амжилтыг хүсье.



Шинэ оюутнуудыг чиглүүлэх 7 хоногийн хүрээнд” БИД ОЮУТАН БОЛЛОО” арга хэмжээ зохион байгуулагдлаа
МОНГОЛД АНХ УДАА ЗҮТГҮҮРИЙН ЖОЛООДЛОГЫН СУРГАЛТЫН ЦОГЦ ТӨХӨӨРӨМЖИЙГ “МОЗИ ВОРКШОП”-ТӨСЛИЙН ХҮРЭЭНД НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Тэтгэлэгт хөтөлбөр
2025-2026 оны хичээлийн жилд БНСУ-тай хамтарсан 2+2 хөтөлбөрийн дараах оюутнууд сургуулиа амжилттай төгслөө.
ХОС ДИПЛОМЫН ХӨТӨЛБӨРИЙН АНХНЫ ТӨГСӨГЧИД ДИПЛОМОО ГАРДАН АВЛАА