БНСУ-ын Инчеоны Их Сургуулийн Логистикийн Ахисан Түвшний сургууль дээр зохион байгуулагдсан Азийн Логистикийн Лиг санаачлагын анхдугаар семинарт Сургалт, чанарын албаны дарга М.Дэлгэрнасан оролцов. Тус санаачлагын итгэл үнэмшил нь логистикийн боловсрол олгодог институтийн шугамаар Азийн орнуудын нөхөрлөлийг дэмжин бүс нутгийн болон глобал түвшинд логистикийн үйлчилгээг сайжруулах, эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг өргөтгөх арга зам байгаа гэдэгт тулгуурлаж байгаа бөгөөд өргөн мэдлэг, нэгдмэл боловсролтой дэлхийн түвшний логистикийн экспертүүдийг бэлтгэх үйл ажиллагааг дэмжих үндсэн зорилготой юм.
Энэ удаагийн семинарт БНСУ, Мянмар, Монгол, Тайвань, Тайланд улсын логистик, тээврийн мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудын захирал, профессорууд оролцож өөрсдийн сургууль, логистикийн мэргэжилтэн бэлтгэж байгаа байдал, судалгаа, сургалтын чадамжийн талаар танилцуулга хийж цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэв. Мөн профессорууд хоёр өдрийн хугацаанд Инчеоны Их Сургуулийн Логистикийн Ахисан түвшний сургуулийн оюутнуудад логистикийн онол практик, өөрсдийн орны онцлог болон туршлагын талаар лекц тавьж хэлэлцүүлэг хийлээ.
Манай сургуулийн хувьд Инчеоны Их Сургуулийн Логистикийн ахисан түвшний сургуультай 2016 оноос хамтран ажиллаж тус сургуульд сургалтын төлбөрийн тэтгэлэгтэйгээр 5 оюутан магистр, нэг багш докторын зэрэг хамгаалсан бөгөөд одоо магистр, докторын түвшинд тус бүр нэг оюутан суралцаж байна.
“Монгол инженер-2025” эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар БНСУ-ын Сөүл хотын метроны GTX компанид очиж танилцах дадлагад оролцов
Тоёота Сэйлс Монголиа ХХК-ийн нэрэмжит тэтгэлгийн эзэд тодорлоо
Хятад–Монголын хамтарсан “МОЗИ” лаборатори албан ёсоор нээлтээ хийлээ
Бакалавр, магистр, докторант оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө