МехТС 2022-2023 оны хичээлийн жилийг Хөтөлбөрийн шинэчлэл хийх зорилтын ажлын хүрээнд сургалтын шинэ хөтөлбөр боловсруулах, одоогийн хөтөлбөрүүддээ сайжруулахад арга зүйн зөвлөгөө авах зорилгоор МехТС-ийн Хөтөлбөрийн дэд хороо, Багшийн хөгжлийн баг, ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвтэй хамтран “СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Сургалтад ХДХ-ны гишүүд, хөтөлбөр хариуцсан дэд профессорууд болон хөтөлбөр хэрэгжүүлдэг багш нарын төлөөллүүдээс бүрдсэн нийт 26 профессор багш нар хамрагдсан. Сургалтыг ШУТИС-ийн НБТ-ийн мэргэжилтэн Д.Ариунболор, М.Түмэндэлгэр, ҮТС-ийн профессор Д.Түмэнболд нар дараах агуулгын хүрээнд сонирхолтойгоор удирдан зохион байгуулав.
“Боловсролын хөтөлбөрийг хөгжүүлэх нь”
“Хичээлийн суралцахуйн үр дүнг тодорхойлох нь”
“Хувь хүний болон мэргэжлийн ур чадваруудын онцлог”
“Суралцагчийн далд хэрэгцээнд тулгуурлан нийтлэг дүр төрхийг тодорхойлох нь /SPICE, PERSONA/”
“Үйлдвэржилтийн өнөөгийн байдал, ирээдүйн төгсөгч ба ур чадварууд”
ҮЛ ЭВДЭХ СОРИЛЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ШУТИС-ийн багш, судлаачид Зүүн Азийн Тээвэр Судлалын Нийгэмлэгийн олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүллээ.
БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгийн их сургуулийн робокон баг Механик инженер, тээврийн сургуульд зочлов
Тайюанийн Аж Үйлдвэрийн Сургуулийн оюутнууд ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургуульд дадлага хийж байна
“Монгол инженер-2025” эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө