ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Механик, тээврийн сургуулийн хамтарсан эрдэм шинжилгээний хурлын удирдамж
ganbii
Хаана: МехТС-ийн Эрдмийн зөвлөлийн өрөөнд
Хугацаа: 2016.12.10-нд 12 цагт
Оролцогчид: ШУТИС-ийн МехТС, ХШУС-ийн бусад инженер техникийн мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын багш нар
Зорилго: Инновацийн шинэ судалгаа, бүтээлийг хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, харилцан санал бодлоо солилцох, профессор багш нарын эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хөхүүлэн дэмжихэд чиглэгдэнэ.
Судалгааны сэдэв:
- Механик системийн симуляци
- Автомашины батерей судлал
- Материал судлал
Эрдэм Шинжилгээний бүтээлд тавигдах ерөнхий шаардлага http://must.edu.mn/mn/b3m668
Илтгэлд тавигдах шаардлага
- Шинжлэх ухааны үндэслэл
- Шинэлэг санаа дэвшүүлсэн байдал
- Асуудал дэвшүүлж, тодорхой үр дүнд хүрсэн байдал
- Нийгэм болон мэргэжлийн хүрээн дэх ач холбогдол
- Судалгааны арга аргачлал
- Илтгэх болон хэлэлцэх ур чадвар
Жич: Эрдэм шинжилгээний хурлын өгүүлэлийг ШУТИС-ийн эрдэм шинжилгээний хурлын эмхтгэлд хэвлэгдэх тул бүтээлээ өгүүлэл бичих зааврын дагуу бичиж, хугацаанд нь явуулна уу.
Хурал зохион байгуулах комисс:
Хурлын дарга:
МехТС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга П.Аюурзана
ХШУС-ын эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Тунгалагтамир
Холбоо барих:
МехТС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн ажилтан Б.Орлого 207 тоот өрөө, Утас: 70110538, 99187796