Манай багш нар ХБНГУ-ын Штуттгартын Их сургуулийн 138 жилийн түүхт Материалын сорилт, туршилтын институт /МРА/-д туршлага судлах, хамтын ажиллагааны санал солилцох зорилгоор ажиллаад ирлээ.

МРА 1884 онд байгуулагдсанаас хойш чиг үүргийнхээ хүрээнд их сургуулийн багш нарын туршилт, судалгааны үндсэн бааз болж ирсэн бөгөөд асар их туршлага хуримтлуулж, нэр хүндийг олсоноор өнөөдөр дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Энд ашиглалтын янз бүрийн горимд ажилладаг хөнгөн, хүнс, эрчим хүч, уул уурхай, машин үйлдвэрлэл, агаар-сансрын хөлгийн эд ангиудыг хийдэг төрөл бүрийн материалын шинж чанарыг уламжлалт болон орчин үеийн дэвшилтэт техник, технологи ашиглан судлах, туршихын зэрэгцээ материалаас хамаарсан үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ, оновчлол хийх, дүгнэлт гаргах, зөвлөгөө зөвлөмж өгөх зэрэг өргөн хүрээнд ажиллаж байгаатай биечлэн танилцав.

Энэ удаагийн айлчлалаар гарсан үр дүнг авч үзвэл:

шинэ ном
МИТС-ийн багш, судлаачид “2IP-2025” уралдаанд амжилттай оролцлоо
Тээвэр, логистикийн тэнхимийн багш нар БНХАУ-д төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, ачаа тээврийн зохион байгуулалтын чиглэлээр “МОЗИ семинар III” сэдэвт сургалтанд хамрагдлаа.
Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь сэдэвт сургалт боллоо