МЭРГЭЖЛИЙН ХОЛБОО, АЖИЛ ОЛГОГЧ НАРТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
mes

Механик, тээврийн сургуулийн захиргаа, Машин үйлдвэрлэлийн салбараас 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Монголын материал судлал, гагнуурын нийгэмлэг, Герман-Монголын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК-иуд, Хасу Мегаватт, ZMEngineering, Лайнюкс зэрэг байгууллага, компаний захирал, инженерүүд /Н.Мягмарсүрэн, Б.Зулбаяр, С.Батсайхан, Б.Сэлэнгэ, Ч.Анхаа, Ц.Батмагнай, Л.Энхбаяр, Э.Гантулга, Б.Батмөнх, Ю.Энх-Амгалан / -тэй ажил хэргийн уулзалтыг зохион байгууллаа.

  

МехТС-ийн Чанар, Сургалтын албаны дарга, доктор М.Дэлгэрнасан, Машин үйлдвэрлэлийн салбарын эрхлэгч,  доктор Г.Оюунбат, салбарын дэд профессор,  доктор О.Галаа, Л.Оросоо нар Металлурги, металлын технологи хөтөлбөрийн хүрээнд “Гагнуурын технологи” мэргэжлийг шинээр нээж байгаа тухай болон сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, элсэлт авах нөхцөл, боломжийн талаар холбогдох мэдээллийг өгч, хамтран ажиллах санал гаргав.

 

Ажил олгогчид Гагнуурын технологи мэргэжлээр бэлтгэх бакалавр инженер өнөөдөр манай улсад болон дээрх компаниудад маш их эрэлт хэрэгцээтэй, мэргэжлийн инженер техникийн ажилтан дутагдалтай, өөр мэргэжлийн хүн ажиллаж байгааг онцлон тэмдэглээд МехТС-ийн хийж буй ажлуудыг өндрөөр үнэлэхийн зэрэгцээ тавьж буй саналыг дэмжиж зарим ажлуудыг шууд хэрэгжүүлж эхлэх боломжтой талаар санал солилцон шийдвэрлэлээ. Ингэснээр Гагнуурын технологи мэргэжил 2023-2024 оны хичээлийн жилд сургалтаа эхлэх зайлшгүй шаардлагатайд санал нэгдэж, ажил олгогч тал ШУТИС-ийн журмын дагуу элсэлтэнд анхаарч анги бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

 

Уулзалтын төгсгөлд МехТС-ийн сургалтын материаллаг бааз, судалгааны шинэ лабораториудтай танилцав.

МехТС-ийн захиргаа

 Машин үйлдвэрлэлийн салбар