МехТС-ийн уламжлалт арга хэмжээ болох “JOB FAIR 2023” ажлын байрны нээлттэй өдөрлөг 2023 оны 4-р сарын 19-ны өдөр болж өндөрлөлөө.
Энэхүү арга хэмжээ нь төгсөгч оюутнуудыг мэргэжлийнхээ чиглэлээр дадлага хийх боломжоор хангах, ажилд зуучлах зорилгоор зохион байгуулдаг үйл ажиллагаа билээ.
Өдөрлөгт оролцохоор манай сургуультай гэрээт, хамтын ажиллагаатай төрийн болон хувийн хэвшлийн нийт 74 байгууллагад хүсэлт илгээсэнээс 53 байгууллага оролцож өөрсдийн үйл ажиллагааны танилцуулга, нээлттэй ажлын байрны мэдээллээ хүргэлээ.
Мөн сургуулийн захиргааны зүгээс ажил олгогчдын төлөөлөлтэй цаашид хамтын ажиллагааныхаа талаар санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Өдөрлөгийг зохион байгуулахад оролцсон бусад салбар, хамтран ажилласан бүх хүмүүстээ баярлалаа.
МехТС-ийн Механик, мехатроникийн салбар
Шинэ оюутнуудыг чиглүүлэх 7 хоногийн хүрээнд” БИД ОЮУТАН БОЛЛОО” арга хэмжээ зохион байгуулагдлаа
МОНГОЛД АНХ УДАА ЗҮТГҮҮРИЙН ЖОЛООДЛОГЫН СУРГАЛТЫН ЦОГЦ ТӨХӨӨРӨМЖИЙГ “МОЗИ ВОРКШОП”-ТӨСЛИЙН ХҮРЭЭНД НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Тэтгэлэгт хөтөлбөр
2025-2026 оны хичээлийн жилд БНСУ-тай хамтарсан 2+2 хөтөлбөрийн дараах оюутнууд сургуулиа амжилттай төгслөө.
ХОС ДИПЛОМЫН ХӨТӨЛБӨРИЙН АНХНЫ ТӨГСӨГЧИД ДИПЛОМОО ГАРДАН АВЛАА