“Монгол инженер-2023” эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө
mes

Монгол инженер-2023 эрдэм шинжилгээний хурлыг “Техник, технологи, инженерчлэл, инженерийн боловсрол, тээвэр логистик менежмент” сэдвийн хүрээнд ШУТИС- Механик тээврийн сургууль, ХААИС-Инженер технологийн сургууль, Төмөр замын дээд сургууль хамтран амжилттай зохион байгууллаа. Тус эрдэм шинжилгээний хуралд магистр,докторант, залуу эрдэмтэн судлаачид, инженер техникийн ажилчид  судалгааны үр дүнгээ хэлэлцүүлж, илтгэлийг шинжлэх ухаанч, онол практикийг хослуулсан байдал, практик ач холбогдол, шинэлэг санаа, асуудал дэвшүүлж, судалгааны зорилго, зорилтууддаа хүрсэн эсэх, судалгааны арга зүй зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан шалгаруулав. Эрдэм шинжилгээний хуралд нийтдээ 70 гаруй өгүүлэл ирснээс 14 илтгэлийг шалгаруулан хэлэлцүүлэв.

 

• Тэргүүн байранд ШУТИС МехТС-ийн докторант Үйлдвэрлэлийн Механикжуулалтын салбарын багш Г.Ганбаатар “Мөхлөгт материалыг ялган ангилах төхөөрөмжийн үр ашгийг тодорхойлсон шинжилгээний дүн”

• Дэд байранд ХААИС-ийн ИТС-ийн магистрант Э.Төгөлдөр “Хагас өөрөө нунтаглах тээрмийн хуягны элэгдлийг тодоройлсон дүн”

• Гутгаар байранд ТЗДС-ийн багш Д.Галбадрах “Хөдөлгүүрийн тосонд элэгдлийн бүтээгдэхүүн хуримтлагдах процессыг нейроны сүлжээ ашиглан загварчлах” сэдэвт судалгааны ажлууд тус тус шалгарлаа.

 

Эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн нийт магистр, докторантууддаа баяр хүргэж, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

 

“Монгол инженер2023” хурлын зохион байгуулах комисс