TI Logistics клмпанид манай тээвэр, логистикийн мэргэжлийн оюутнуудын танилцах дадлага амжилттай явагдлаа.

Тээвэр зуучлалын компаний болон терминалын үйл ажиллагаатай танилцуулж гаалийн үзлэг шалгалт, гаалийн бичиг баримт бүрдүүлэх, ачааг боловсруулах, тээвэрлэх, хүлээн авах, үзлэгт бэлтгэх болон ТИР карней тээвэрлэлтийн тухай, мөн тээврийн менежерийн ажлын үүрэг онцлог нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч мэргэжлийн өндөр түвшинд тайлбарлан танилцуулсан TI Logistics компани, талбай хариуцсан дарга н. Сумъяадоржд сургууль хамт олны нэрийн өмнөөс талархал илэрхийлж ажилд нь өндөр амжилт хүсье.

Шинэ оюутнуудыг чиглүүлэх 7 хоногийн хүрээнд” БИД ОЮУТАН БОЛЛОО” арга хэмжээ зохион байгуулагдлаа
МОНГОЛД АНХ УДАА ЗҮТГҮҮРИЙН ЖОЛООДЛОГЫН СУРГАЛТЫН ЦОГЦ ТӨХӨӨРӨМЖИЙГ “МОЗИ ВОРКШОП”-ТӨСЛИЙН ХҮРЭЭНД НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Тэтгэлэгт хөтөлбөр
2025-2026 оны хичээлийн жилд БНСУ-тай хамтарсан 2+2 хөтөлбөрийн дараах оюутнууд сургуулиа амжилттай төгслөө.
ХОС ДИПЛОМЫН ХӨТӨЛБӨРИЙН АНХНЫ ТӨГСӨГЧИД ДИПЛОМОО ГАРДАН АВЛАА