2023 оны 09 сарын 15-ний өдөр ШУТИС болон БНХАУ-ын Лиаониний төмөр замын мэргэжлийн дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагааны үеэр МехТС-ийн захирал доктор (Ph.D), дэд профессор Н.Пүрэвдорж, Нэг бүс Нэг зам олон улсын хөгжлийн судалгааны академийн гүйцэтгэх захирал Лю Яацун нар хамтын ажиллагааны гэрээг байгууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд Лиаониний төмөр замын мэргэжлийн дээд сургуульд Төмөр замын инженер, логистикийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, цаашид мехатроник, үйлдвэрлэлийн роботын чиглэлээр хамтран ажиллах, робот техникийн уралдаан тэмцээн зохион байгуулах, туршлага солилцох, инженерийн ахисан түвшинд оюутан солилцооны хөтөлбөрийг эхлүүлхээр тохиролцлоо.

Шинэ оюутнуудыг чиглүүлэх 7 хоногийн хүрээнд” БИД ОЮУТАН БОЛЛОО” арга хэмжээ зохион байгуулагдлаа
МОНГОЛД АНХ УДАА ЗҮТГҮҮРИЙН ЖОЛООДЛОГЫН СУРГАЛТЫН ЦОГЦ ТӨХӨӨРӨМЖИЙГ “МОЗИ ВОРКШОП”-ТӨСЛИЙН ХҮРЭЭНД НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Тэтгэлэгт хөтөлбөр
2025-2026 оны хичээлийн жилд БНСУ-тай хамтарсан 2+2 хөтөлбөрийн дараах оюутнууд сургуулиа амжилттай төгслөө.
ХОС ДИПЛОМЫН ХӨТӨЛБӨРИЙН АНХНЫ ТӨГСӨГЧИД ДИПЛОМОО ГАРДАН АВЛАА