Япон улсын Нагаокагийн Технологийн их сургуулийн төлөөлөл болон Инженер технологийн дээд боловсрол төсөл (MJEED)-ийн нэгжийн удирдлага МехТС-д зочилж, хичээлийн танхим, лабораториудтай танилцаж, уулзалт хийв.
Уулзалтад Нагаокагийн Технологийн их сургуулийн профессор Юкио Мияашита, ИТДБ төслийн зохицуулагч Д.Намсрай, БСШУСЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга Т.Амаржаргалан, АзиаСийд Зөвлөх багийн ажилтан Б.Ундрах, төслийн мэргэжилтэн Б.Мөнхтулга, МехТС-ийн удирдлага, ИТДБ төслийн ШУТИС-ийн “Тэнгэрийн дэд бүтэц” хамтарсан судалгааны багийн удирдагч, гишүүд нар оролцож хамтарсан судалгааны багийн үйл ажиллагаа, судалгааны чиглэл, төслийн хүрээнд 2024-2026 онд хийгдэх ажлын төлөвлөгөөний талаар санал солилцлоо.
ШУТИС-ийн Механик, Тээврийн Сургуулийн Захиргаа
ХОС ДИПЛОМЫН ХӨТӨЛБӨРИЙН АНХНЫ ТӨГСӨГЧИД ДИПЛОМОО ГАРДАН АВЛАА
Тэтгэлгийн материал хүлээн авах хугацаа дуусахад 10 хоног үлдлээ
"Монгол инженер 2026" үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө
Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал
Хамтарсан хөтөлбөрийн оюутнууд сургуулиа амжилттай төгслөө.