Инженер технологийн дээд боловсрол (MJEED) төслийн хүрээнд хөгжүүлж, хэрэгжүүлж байсан Япон улсын Нагаокагийн Технологийн их сургууль болон Шинжлэх Ухаан Технологийн сургуулийн хамтарсан “Механик Инженерчлэл 2+2” хөтөлбөрийг үргэлжлүүлэх санамж бичиг болон гэрээг 2022 -2023 онд байгуулсан.

Энэхүү хөтөлбөрт оюутан элсүүлэх үйл ажиллагааг 2023-2024 оны хичээлийн жилээс эхлүүлэх шийдвэр гарсантай холбогдуулан Нагаокагийн Технологийн их сургуулийн профессор Юкио Мияашита, Лий Иизука нар МехТС-д 2023 оны 10 дугаар сарын 17-ний өдөр зочилж 1,2-р курсын оюутнуудтай уулзалт хийж Нагаокагийн Технологийн их сургууль болон хөтөлбөрийн танилцуулга хийв.

Шинэ оюутнуудыг чиглүүлэх 7 хоногийн хүрээнд” БИД ОЮУТАН БОЛЛОО” арга хэмжээ зохион байгуулагдлаа
МОНГОЛД АНХ УДАА ЗҮТГҮҮРИЙН ЖОЛООДЛОГЫН СУРГАЛТЫН ЦОГЦ ТӨХӨӨРӨМЖИЙГ “МОЗИ ВОРКШОП”-ТӨСЛИЙН ХҮРЭЭНД НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Тэтгэлэгт хөтөлбөр
2025-2026 оны хичээлийн жилд БНСУ-тай хамтарсан 2+2 хөтөлбөрийн дараах оюутнууд сургуулиа амжилттай төгслөө.
ХОС ДИПЛОМЫН ХӨТӨЛБӨРИЙН АНХНЫ ТӨГСӨГЧИД ДИПЛОМОО ГАРДАН АВЛАА