МЕХАНИК ТЭЭВРИЙН СУРГУУЛИЙН БАГШ, ДОКТОР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
ganbii
Докторант, багш нарын эрдэм шинжилгээний хурал 2017.03.31-ны өдөр зохион байгуулагдсан ба нийт 20 гаруй илтгэл хэлэлцэгдлээ.

Тээврийн салбараас 7 багш, доктор оюутан, Машин үйлдвэрлэлийн салбараас 5 багш, доктор оюутан, Техникийн механикийн тэнхимээс 4 багш, доктор оюутан оролцлоо. Мөн инженер технологийн дээд боловсрол шинэчлэлийн санхүүжилтээр санхүүжигдэж буй төслүүдийн танилцуулга болов.

1-р байр: Техникийн механикийн тэнхимийн дэд профессор Д.Ганбат
“Шинэ төрлийн био-нийцэт материал гарган авах судалгааны эхний үр дүнгээс”
Илтгэгч: Д.Ганбат доктор (Ph.D), дэд профессор

2-р байр:
Тээврийн салбарын докторант
“Улаанбаатар хотын тээврийн эргэлтийн загварчлал”
Илтгэгч: А.Эрдэнэтуяа /докторант/
Удирдагч: Б.Баярсайхан доктор (Ph.D), дэд профессор

3-р байр:
Тээврийн салбарын докторант
“Автомашины хөдөлгүүрээс ялгарах хорт хийн судалгаа, бууруулах зарим шийдэл“
Илтгэгч: А.Цэцэгмаа /докторант/
Удирдагч: Б.Баярсүрэн доктор (Ph.D), дэд профессор



Эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт багш, докторант нартаа талархал илэрхийлье.
Улаанбаатар хот 2017 он