Тээврийн салбарын Логистик менежмент, Тээврийн менежмент, Зүтгүүрийн аж ахуйн хөтөлбөрийн 20 оюутан 1 багшийн хамтаар БНХАУ-ны засгийн газрын “Бүс ба зам” төслийн хүрээнд Ляонинг мужийн Төмөр замын дээд сургуульд 7 хоногийн дадлагын хөтөлбөрт хамрагдлаа.

Дадлага төмөр замын зүтгүүрийн аж ахуйн болон логистик менежментийн чиглэлээр 42 цагийн практик хичээл, хятадын уламжлалт соёлын болон гар урлалын танилцах хичээл, Монгол улстай хамгийн ойр, нурмаг ачааг тээвэрлэх Жинжоу боомтын үйл ажиллагаа болон хотттой танилцах аялал гэх мэт олон сонирхолтой зүйлүүдийг багтаасан хөтөлбөрийн дагуу явагдлаа. Энэ дадлага цаашид дахин зохион байгуулагдах болно.

Тэтгэлэгт хөтөлбөр
2025-2026 оны хичээлийн жилд БНСУ-тай хамтарсан 2+2 хөтөлбөрийн дараах оюутнууд сургуулиа амжилттай төгслөө.
ХОС ДИПЛОМЫН ХӨТӨЛБӨРИЙН АНХНЫ ТӨГСӨГЧИД ДИПЛОМОО ГАРДАН АВЛАА
Тэтгэлгийн материал хүлээн авах хугацаа дуусахад 10 хоног үлдлээ
"Монгол инженер 2026" үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө