ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн Машин үйлдвэрлэлийн салбарын “Металлурги, Металлын технологи” хөтөлбөрийн 2023-2024 оны элсэлтийн В232350011 Нямдорж овогтой Төгсжаргал, B232350028 Мөнхчулуун овогтой Эгшиглэн, B232350007 Дэлгэрмөрөн овогтой Мянганбаяр, B232350012 Энхболд овогтой Мандуул, B232350034 Ганзориг овогтой Намуунзаяа гэсэн таван оюутантай 2023 оны 12 дугаар сарын 18 ний өдөр “Шинжидай металл” ХХКомпани нь өөрийн нэрэмжит тэтгэлэг гардуулж гэрээ хийлээ.
Оюутнуудтай тэтгэлгийн гэрээ хийх үйл ажиллагаанд МехТС-ийн захирал Н.Пүрэвдорж, сургалт чанарын албаны дарга М.Дэлгэрнасан, салбарын профессор, зөвлөх багш М.Дэлгэрмаа, “Шинжидай металл” ХХК-ийн харилцааны менежер Э.Эрдэнэцэцэг болон эцэг эхийн төлөөлөл, Металлурги, металлын технологи хөтөлбөрөөр суралцаж буй оюутнууд оролцлоо.
Мөн тус мэргэжлээр суралцаж буй оюутнууд нь нэг улирал суралцах хугацаандаа мэргэжлээ хэрхэн таньж мэдсэн талаар илтгэл хэлэлцүүллээ.
Шинжидай металл ХХК нь 2023-2024 оны хичээлийн жилд 3-р курсийн 3 оюутан, 4-р курсийн 4 оюутан, 1-р курсийн 5 оюутан нийт 12 оюутанд 100%-ийн тэтгэлэг олгож байна.
Салбарын боловсон хүчин бэлтгэх их үйлсэд өөрийн зүрх сэтгэлээр оролцож байгаа Болоржаргал захирал болон Шинжидай металл ХХК-н хамт олонд баярласан талархсанаа илэрхийлж байна.
Та бүхний цаашдын ажил үйлс, номын цагаан буян нь дэлгэрч байх болтугай.
ШУТИС-ийн багш нар БНСУ-ын Сөүл хотын метроны GTX компанид очиж танилцах дадлагад оролцов
Тоёота Сэйлс Монголиа ХХК-ийн нэрэмжит тэтгэлгийн эзэд тодорлоо
Хятад–Монголын хамтарсан “МОЗИ” лаборатори албан ёсоор нээлтээ хийлээ
Бакалавр, магистр, докторант оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө
Онцгой байдлын инженерүүдэд зориулсан автомашины цахилгаан, электрон системийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа