“Robot Challenge 2024” тэмцээнд Механик, Тээврийн сургуулийн дэргэдэх робот хөгжүүлэлтийн ПРОМЕЧ клубын оюутнууд амжилттай оролцлоо.

2004 оноос хойш зохион байгуулагдаж буй Robot Challenge тэмцээн нь дэлхийн 30 гаруй орны робот хөгжүүлэгч оюутан залуус оролцдог олон улсын томоохон тэмцээнүүдийн нэг юм. Энэ жил Бээжин хотод 2024 оны 08-р сарын 09-өөс 8-р сарын 11-ний хооронд 31 улсын 5000 гаруй робот, 700 гаруй дасгалжуулагч, 30000 гаруй тамирчид оролцож багын дүнгээр Монголын баг тамирчид III байрт эрэмбэлэгдээд байна.

ШУТИС-ийн төлөөлөн Механик, Тээврийн Сургуулийн оюутан О. Анар-Эрдэнэ, Б. Алтаншагай, Г. Эрхэмбаяр нар насанд хүрэгчдийн Мини болон Мега сумо робот төрөлд амжилттай оролцож мөнгөн медаль, цомын эзэд боллоо. Оюутан залуусын хийж бүтээх хүсэл эрмэлзлийг бүхий л талаар дэмжин ажилласан Багануур Цахилгаан Механикийн үйлдвэр ХХК /BEMP/ компанийн хамт олонд гүнээ талархал илэрхийлье. Тэмцээнд амжилттай оролцсон оюутнууддаа баяр хүргэж, сурлага, судалгааны өндөр амжилт хүсэн ерөөе.
ХОС ДИПЛОМЫН ХӨТӨЛБӨРИЙН АНХНЫ ТӨГСӨГЧИД ДИПЛОМОО ГАРДАН АВЛАА
Тэтгэлгийн материал хүлээн авах хугацаа дуусахад 10 хоног үлдлээ
"Монгол инженер 2026" үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө
Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал
Хамтарсан хөтөлбөрийн оюутнууд сургуулиа амжилттай төгслөө.