2024 оны 09 сарын 06-ны өдөр ШУТИС, БНСУ-ын Инчеоны Үндэсний их сургуультай (ИҮИС) хамтран ажиллах Стратегийн түншлэлийн гэрээнд ШУТИС-ийн Ректор Т.Намнан, ИҮИС-ийн Ректор Пак Жон-Таэ нар гарын үсэг зурлаа.
Тус ёслолын үйл ажиллагаанд ШУТИС-ийн ректор Т.Намнан, ГХНТА-ны дарга Т.Ууганбаяр, ГХТНА-ны ахлах мэргэжилтэн Г.Батзориг, МехТС-ийн захирал Н.Пүрэвдорж, ЭНБДарга Б.Дондогжамц, Тээврийн салбарын эрхлэгч И.Базаррагчаа, дэд профессор С.Ариунбаяр, Ж.Азжаргал, ИҮИС-ийн Ректор Пак Жон-Таэ, Байгалын шинжлэх ухааны сургуулийн захирал Ким Жунхо, Гадаад харилцааны дарга Шим Минсук, Тээврийн ахисан түвшний сургуулийн профессор Шин Гвансук, Физикийн тэнхимийн профессор Д. Одхүү, Гадаад харилцааны захирал Пак Санбёон, Ректорын нарийн бичгийн дарга Ким Кванви нар оролцлоо.
Энэхүү Стратегийн түншлэлийн хүрээнд ИҮИС-ийн Ахисан түвшний сургуульд ШУТИС-ийн магистр, докторын 5 оюутанг богино хугацааны сургалтанд тэтгэлэгтэй суралцуулах бөгөөд 3 багш, ажилтанг солилцооны хөтөлбөрт жил бүр хамруулна. Мөн ИҮИС-ийн Элчин хөтөлбөрт жилд 3 оюутанг сонгон авч тус бүр 1100 ам.долларын тэтгэлэг олгож тус их сургуулийг төлөөлөн олон нийтэд сурталчилах, танилцуулага хурал, өдөрлөгт оролцож ИҮИС-ийн оюутнуудтай хамтран ажиллана. Хамтарсан эрдэм шинжилгээний судалгаа хийх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, хурал, семинар, сургалт зохион байгуулахаар тохиролцов.
МехТС-ийн захиргаа
ШУТИС-ийн багш нар БНСУ-ын Сөүл хотын метроны GTX компанид очиж танилцах дадлагад оролцов
Тоёота Сэйлс Монголиа ХХК-ийн нэрэмжит тэтгэлгийн эзэд тодорлоо
Хятад–Монголын хамтарсан “МОЗИ” лаборатори албан ёсоор нээлтээ хийлээ
Бакалавр, магистр, докторант оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө
Онцгой байдлын инженерүүдэд зориулсан автомашины цахилгаан, электрон системийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа