ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль болон Тоёота Сэйлс Монголиа ХХК хамтран Монгол Улсад албан ёсоор хэрэгжүүлж буй “ТОЁОТА-Техникийн Сургалтын Хөтөлбөр”-ийн батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа. Энэ үйл ажиллагаанд Монгол Улсын болон Япон Улсын эрхэм хүндэт зочид, салбарын мэргэжилтнүүд, оюутан залуус оролцсон нь арга хэмжээний ач холбогдлыг улам тодотголоо.
Үйл ажиллагааны Албан ёсны нээлт 10:00 цагт эхэлж, ШУТИС-ийн Захирал, доктор, профессор Төмөрпүрэвийн Намнан, Тоёота Сэйлс Монголиа ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ёохэй Ягүчи, Тоёота Мотор Корпорацийн зүүн өмнөд ази хариуцсан дэд менежер Акитоши Такемура нар ёслолыг нээж, батламжийг гардууллаа.
Энэхүү арга хэмжээний чухал үйл явдлуудын нэг нь Тоёота Мотор Корпорациас Механик, тээврийн сургуулийн оюутнуудад Тоёота Приус 50 загварын автомашиныг гардуулах мөч байлаа. Үүний зэрэгцээ, T-TEP (Toyota Technical Education Program) сургалтын хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлэх болсон нь Монгол Улсад автомашины инженерийн салбарт мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж үнэлэгдэж байна.
Түүнчлэн, Тоёота ангийн тохижилт, тоног төхөөрөмжийг танилцуулсан видео үзүүлж, Санамж бичигт гарын үсэг зурах ёслол явагдлаа. Арга хэмжээний төгсгөлд зочид, төлөөлөгчид тохижуулсан анги танхим, засварын гаражтай танилцлаа.
ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль нь энэ хөтөлбөрийг Монгол Улсад албан ёсоор хэрэгжүүлэх эрх авснаар, оюутан залууст Тоёотагийн техникийн дэвшилтэт сургалтыг эх орондоо эзэмших боломж бүрдэж, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэхэд чухал алхам болсон явдалд зочид төлөөлөгчид гүн талархал илэрхийлэв.
“Монгол инженер-2025” эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар БНСУ-ын Сөүл хотын метроны GTX компанид очиж танилцах дадлагад оролцов
Тоёота Сэйлс Монголиа ХХК-ийн нэрэмжит тэтгэлгийн эзэд тодорлоо
Хятад–Монголын хамтарсан “МОЗИ” лаборатори албан ёсоор нээлтээ хийлээ
Бакалавр, магистр, докторант оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө