2024 оны 10 дугаар сарын 10-нд, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн (ШУТИС) Механик, Тээврийн Сургууль болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийг МҮХАҮТ-ын дэд захирал Ц.Магнайбаатар, Механик, Тээврийн Сургуулийн захирал Н.Пүрэвдорж нар үзэглэв.

Санамж бичгийн зорилго нь Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн их сургууль-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрдэм шинжилгээ, сургалт, нийгмийн үйлчилгээг сайжруулах, мөн шинэ технологи, инновацыг эдийн засгийн эргэлтэд оруулахад оршино. Механик, Тээврийн Сургуулийн профессор багш, зөвлөх инженерүүд МҮХАҮТ-ын хөндлөнгийн шинжээчээр ажиллаж, хүнд машин механизм, хөдөлгөөнт болон суурин тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлт, ашиглалтын чанарыг тодорхойлох үйл ажиллагаанд оролцохоор тохиролцсон байна.
Энэхүү санамж бичгийн хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр талууд тохиролцлоо:

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын шинжлэх ухаан, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж, инновацын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд түлхэц болох юм.
МехТС-ийн захиргаа
шинэ ном
МИТС-ийн багш, судлаачид “2IP-2025” уралдаанд амжилттай оролцлоо
Тээвэр, логистикийн тэнхимийн багш нар БНХАУ-д төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, ачаа тээврийн зохион байгуулалтын чиглэлээр “МОЗИ семинар III” сэдэвт сургалтанд хамрагдлаа.
Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь сэдэвт сургалт боллоо