Манай оюутан Универсиад-2017 наадмаас шагнал хүртлээ
ganbii
2017 оны 04 сарын 29-30 хооронд зохиогдсон оюутны их наадам Универсиад-2017 наадмын ширээний теннисний төрөлд ШУТИС-ийн Б.Баатардорж дасгалжуулагчтай баг хамт олны амжилттай оролцлоо.
Уг тэмцээн 5 төрлөөр зохион байгуулагдсан юм.
Тэмцээний амжилтаас:
- Эрэгтэй багийн төрөлд алтан медаль
- Эмэгтэй багийн төрөлд хүрэл медаль
- Ганцаарчилсан эрэгтэй алтан медаль
- Эмэгтэй хүрэл медаль
- Холимог хосын төрөлд мөнгөн медаль авсанаар нийлбэр дүнгээр тэргүүлж АЛТАН МЕДАЛЬ авлаа. Тус тэмцээнд оролцсон МехТС-ийн оюутан П.Билэгжаргал 3 алтан медаль авч Тайвань улсад 8 сард болох Оюутны их наадамд оролцох эрхээ авсан юм. П.Билэгжаргал болон бусад тамирчиддаа баяр хүргэж, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Багийн дасгалжуулагч Б.Баатардорж