Механик инженер, Тээврийн сургуулийн хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр уламжлал болгон зохион байгуулдаг нийт багш, ажилчдыг хамарсан нэгдсэн сургалтыг 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр тус сургуулийн Багшийн хөгжлийн баг, Сургалт, чанарын алба хамтран зохион байгууллаа.
Нэгдсэн сургалтыг бүтэн өдрийн турш, дараах сэдвүүдийн хүрээнд “Боловсролын чанарын судалгааны хүрээлэн”, “Хууль зүйн үндэсний хүрээлэн” болон ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач багш нар уригдан сургагч багшаар ажиллаж, хамтран зохион байгуулав.
Сургалтаар Хичээлийн суралцахуйн үр дүнг үнэлэх арга зүй, түүнийг хиймэл оюунтай хэрхэн холбон сайжруулах боломж, шинэ зууны суралцагчдын суралцахуйн хэрэгцээ, шаардлагыг харилцааны энгийн хэв маягтай холбон харьцуулах, хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн эрхзүйн харилцаа болон хувь хүний сэтгэлзүйн тэнцвэртэй байдлыг сонирхолтой жишээн дээр тайлбарлах зэргээр өргөн хүрээг хамарч байгаагаараа онцлог юм.
МИТС-ийн энэхүү сургалт нь жил бүр уламжлал болон зохион байгуулдаг гол зорилго нь хүний нөөцийг чадавхжуулах, хамт олны таатай уур амьсгалыг бүрдүүлж нэгтгэх, ажлын байран дээр тасралтгүй хөгжих, үр бүтээлтэй ажиллах нөхцөлийг өөрсдийн оролцоогоор нь бүрдүүлэхэд чиглэдэг.
Механик инженер, тээврийн сургууль
Багшийн хөгжлийн баг
Сургалт, чанарын алба
Шинэ оюутнуудыг чиглүүлэх 7 хоногийн хүрээнд” БИД ОЮУТАН БОЛЛОО” арга хэмжээ зохион байгуулагдлаа
МОНГОЛД АНХ УДАА ЗҮТГҮҮРИЙН ЖОЛООДЛОГЫН СУРГАЛТЫН ЦОГЦ ТӨХӨӨРӨМЖИЙГ “МОЗИ ВОРКШОП”-ТӨСЛИЙН ХҮРЭЭНД НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Тэтгэлэгт хөтөлбөр
2025-2026 оны хичээлийн жилд БНСУ-тай хамтарсан 2+2 хөтөлбөрийн дараах оюутнууд сургуулиа амжилттай төгслөө.
ХОС ДИПЛОМЫН ХӨТӨЛБӨРИЙН АНХНЫ ТӨГСӨГЧИД ДИПЛОМОО ГАРДАН АВЛАА