Оюутны физикийн улсын IV олимпиад 2025 оны 2-р сарын 22-23-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус олимпиадад МУИС, ШУТИС, МУБИС, МГТИС зэрэг их, дээд сургуулиудын нийт 57 оюутан мэргэжлийн болон мэргэжлийн бус ангилалд өрсөлдөж, оюун ухаан, ур чадвараа сорилоо.

ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургуулийн (МИТС) Механик инженерчлэл мэргэжлийн I-р курсийн оюутан Ч.Түвшинтөр 23.9 оноо авч II байранд, Б.Тэлмэн 23.3 оноогоор III-р байранд шалгарлаа. Энэ амжилт нь ШУТИС-ийн МИТС-ийн оюутнуудын физикийн шинжлэх ухааны мэдлэг, ур чадвар өндөр түвшинд байгааг илтгэн харууллаа.

Олимпиадад амжилттай оролцсон Ч.Түвшинтөр, Б.Тэлмэн болон бусад оюутнуудаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!
МИТС-ийн захиргаа
Шинэ оюутнуудыг чиглүүлэх 7 хоногийн хүрээнд” БИД ОЮУТАН БОЛЛОО” арга хэмжээ зохион байгуулагдлаа
МОНГОЛД АНХ УДАА ЗҮТГҮҮРИЙН ЖОЛООДЛОГЫН СУРГАЛТЫН ЦОГЦ ТӨХӨӨРӨМЖИЙГ “МОЗИ ВОРКШОП”-ТӨСЛИЙН ХҮРЭЭНД НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Тэтгэлэгт хөтөлбөр
2025-2026 оны хичээлийн жилд БНСУ-тай хамтарсан 2+2 хөтөлбөрийн дараах оюутнууд сургуулиа амжилттай төгслөө.
ХОС ДИПЛОМЫН ХӨТӨЛБӨРИЙН АНХНЫ ТӨГСӨГЧИД ДИПЛОМОО ГАРДАН АВЛАА