ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургууль (МИТС)-ийн бакалавр оюутнуудын эрдэм шинжилгээний хурлал 2025 оны 10-р сарын 29-ний өдөр амжилттай зохион байгууллагдлаа.
Хуралд менежмент, тээвэр логистик болон техник, технологийн чиглэлээр нийт 14 илтгэл хэлэлцэгдэж, оюутнууд судалгааны бүтээл, инновацийн санаагаа танилцуулсан юм.
Менежмент, Тээвэр логистик чиглэл
1-р байр – “Замын-Үүд боомтын ачаа урсгалын саатлын шинжилгээ”
→ Ц. Анар, Д. Энхжин (4-р курс), удирдагч багш: С.Уянга
2-р байр – “Зам дагуух үйлчилгээний өнөөгийн байдал”
→ П. Билгүүнзаяа, Г.Анхилуун (3-р курс), удирдагч багш: Л.Чулуунцэцэг
3-р байр – “Монгол улсын далбааг ашиглан Green Shipping Registry нэвтрүүлэх боломжийн судалгаа”
→ Л.Лхагвасайхан, Б.Баясгалан, Б.Жаргалмаа (3-р курс), удирдагч багш: С.Уянга
Техник, технологийн чиглэл
1-р байр – “Төмрийн баяжмалыг магнетит фазад хувиргах технологийн судалгаа”
→ Ганзориг Намуунзаяа (3-р курс), удирдагч багш: М.Дэлгэрмаа
2-р байр – “Тархины сааталтай хүүхдийн алхааны биомеханик”
→ Ц.Хосбаяр (4-р курс), удирдагч багш: Х.Батбаяр
3-р байр – “Хиймэл оюун ухаанд суурилсан системийг Монгол улсад хэрэгжүүлэх нь (агаарын хөлгийн техник үйлчилгээний хүрээнд)”
→ Г. Тэлмүүн (4-р курс), удирдагч багш: Г.Амармэнд
Чиглэл бүрийн шилдэг судалгааны ажил болон илтгэлүүд “ШУТИС-ийн оюутны эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл шалгаруулах” уралдаанд оролцох юм.
ХОС ДИПЛОМЫН ХӨТӨЛБӨРИЙН АНХНЫ ТӨГСӨГЧИД ДИПЛОМОО ГАРДАН АВЛАА
Тэтгэлгийн материал хүлээн авах хугацаа дуусахад 10 хоног үлдлээ
"Монгол инженер 2026" үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө
Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал
Хамтарсан хөтөлбөрийн оюутнууд сургуулиа амжилттай төгслөө.