ШУТИС МехТС-ийн Механик, Мехатроникийн салбарын дэд профессор Э.Наранбаатар Б.Баярсайхан нар ИТДБ-ын төслийн хүрээнд J23А16 “Дэвшилтэт технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ ба ахуйн ухаалаг системийн хөгжүүлэлтийн судалгаа” төслийн төлөвлөгөөний дагуу зэргийн бус сургалтад хамрагдан 2017 оны 10 дугаар сарын 16-аас 23-ны хооронд Япон улсын Киүшүгийн Технологийн Институтэд туршлага судлаад ирлээ. Түүнчлэн профессор Такеши Нишидагийн автоматжуулалт ба удирдлагын системийн лаборатори болон Хироаки Вагацума профессорийн хиймэл оюун био-информатикийн лабораторид хийгдэж буй судалгааны ажлуудтай танилцлаа.

1-р зураг. Такеши Нишида профессорын судалгааны ажлуудтай танилцав.

2-р зураг. Киүшүгийн Технологийн Институтийн ерөнхийлөгч Юүжи Өүие болон Такеши Нишида профессорын хамт.

3-р зураг. Киүшүгийн Технологийн Институтийн профессор Томохиро Шибатагын судалгааны ажилтай танилцав.

4-р зураг. Хироаки Вагацума профессорын судалгааны ажлуудтай танилцав.
Мөн түүнчлэн Механик, Мехатроникийн салбарын багш Б.Дондогжамц 2017-10 сарын -16 наас 11 дүгээр сарын 16-ны хооронд хамтарсан судалгааны ажлын хүрээнд Хироаку Вагацума профессорын удирдлага дор Хүлэмжийн автоматжуулалтад ухаалаг робот-гарын хөгжүүлэлтийн туршилт, судалгааг хийж гүйцэтгэсэн ба судалгааны ажлын үр дүнгээр 2017 оны 11 сарын 1-ний өдрөөс 3-ны хооронд Китакиүшү хотын их дээд сургуулиудын дунд зохиогдсон HEBI модуль ашиглан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст дэмжлэг үзүүлэх роботын тэмцээнд амжилттай оролцож болон 2-р байр эзэллээ.

5-р зураг. Бионик гар болон робот манипуляорын туршилт, судалгаа.

6-р зураг. HEBI модуль ашиглан хөгжлийн бэрхшээлтэй хүнд дэмжлэг үзүүлэх роботын тэмцээний дараа
МИТС-ийн багш, судлаачид “2IP-2025” уралдаанд амжилттай оролцлоо
Тээвэр, логистикийн тэнхимийн багш нар БНХАУ-д төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, ачаа тээврийн зохион байгуулалтын чиглэлээр “МОЗИ семинар III” сэдэвт сургалтанд хамрагдлаа.
Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь сэдэвт сургалт боллоо
ҮЛ ЭВДЭХ СОРИЛЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА