“Монгол инженер-2018” нэгдсэн арга хэмжээний нээлтийн ажиллагаа өнөөдөр Шижлэх ухаан, технологийн их сургуулийн гадаах задгай талбайд боллоо. Нэгдсэн арга хэмжээний нээлтийн ажиллагаанд ШУТИС-ийн захирал Б.Очирбат, тус их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Т.Амаржаргалан, Монгол Улсын Ардын багш, Академич, Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ч.Авдай нар оролцож үг хэллээ.

Мөн нэгдсэн арга хэмжээнд ШУТИС-ийн дэд захирлууд, бүрэлдэхүүн сургуулийн захирал, бусад төрийн өмчийн их, дээд сургуулийн төлөөлөл болох багш, оюутан, эрдэм шинжилгээ, бизнесийн болон төрийн байгууллагын төлөөллүүд оролцож байна. Инженерийн зохион бүтээх үйл ажиллагааг хөгжүүлэх, инженерчлэлийн инноваци, шинэ бүтээл, оновчтой саналыг дэмжсэн үзэсгэлэн гаргаж сайн туршлагуудаа хуваалцав. ОХУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг улсын инновацийн чиглэлээр дагнан судалгаа хийдэг эрдэмтэн судлаачид, профессорууд мөн оролцлоо. ШУТИС-ийн Оюутны соёл, үйлчилгээний алба зохион байгуулагч нартай хамтран мэргэжил сурталчилах өдөрлөгийг зохион байгуулав.

“Монгол инженер-2018” нэгдсэн арга хэмжээ 20-ны өдөр Техникийн механикийн олон улсын олимпиад, 21-ний өдөр CAD/CAE/CAM улсын олимпиад, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, 22-ны өдөр оюутнуудын багийн тэмцээн, инженерүүдийн багийн тэмцээн, хаалтын үйл ажиллагаагаар үргэлжлэх юм.


Шинэ оюутнуудыг чиглүүлэх 7 хоногийн хүрээнд” БИД ОЮУТАН БОЛЛОО” арга хэмжээ зохион байгуулагдлаа
МОНГОЛД АНХ УДАА ЗҮТГҮҮРИЙН ЖОЛООДЛОГЫН СУРГАЛТЫН ЦОГЦ ТӨХӨӨРӨМЖИЙГ “МОЗИ ВОРКШОП”-ТӨСЛИЙН ХҮРЭЭНД НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Тэтгэлэгт хөтөлбөр
2025-2026 оны хичээлийн жилд БНСУ-тай хамтарсан 2+2 хөтөлбөрийн дараах оюутнууд сургуулиа амжилттай төгслөө.
ХОС ДИПЛОМЫН ХӨТӨЛБӨРИЙН АНХНЫ ТӨГСӨГЧИД ДИПЛОМОО ГАРДАН АВЛАА