Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2018 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийг “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатайгаар зарласантай холбоотойгоор бүх нийтийн их цэвэрлэгээ мөн МехТС-ийн ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулсан багш, ажилчдын их цэвэрлэгээг үр дүнтэй зохион байгууллаа.
Бүх нийтийн их цэвэрлэгээнд нийт 130-иад багш, ажилчид өглөө 10.00 цагаас 16.00 цагийн хооронд сургуулийнхаа гадаа талбай, зогсоол, өрөө тасалгаа, лаборатор, анги танхимаа бүрэн цэвэрлэж, сургуулийн орчны 26 модыг хэлбэржүүлэн тайрч, нийт 4 машин хог ачиж хаяв.





Их цэвэрлэгээнд идэвхтэй оролцож, цэвэр орчин бүрдүүлсэн хамт олондоо баярлалаа.
ХОС ДИПЛОМЫН ХӨТӨЛБӨРИЙН АНХНЫ ТӨГСӨГЧИД ДИПЛОМОО ГАРДАН АВЛАА
Тэтгэлгийн материал хүлээн авах хугацаа дуусахад 10 хоног үлдлээ
"Монгол инженер 2026" үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө
Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал
Хамтарсан хөтөлбөрийн оюутнууд сургуулиа амжилттай төгслөө.