БНСУ-ын Гённамын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (GNTECH) болон ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль, Барилга, архитектурын сургуулиуд 2018 оны 10 сарын 17-ны өдөр хамтарсан симпиозум зохион байгууллаа.
Уг хамтарсан симпиозум нь “Civil engineering” болон “Fusion technology” гэсэн үндсэн хоёр салбараар явагдаж МехТС-ийн Техникийн механикийн тэнхимийн эрхлэгч Д.Ганбат, Машин үйлдвэрлэлийн салбарын дэд профессор Л.Тэлмэнбаяр, Тээврийн салбарын ахлах багш Н.Мөнхзул, Механик, мехатроникийн салбарын багш Ж.Давааням нар англи хэл дээр илтгэл амжилттай хэлэлцүүллээ.

Тус симпиозумын хүрээнд ШУТИС-ийн захирал Б.Очирбат болон Гённамын ШУТИС-ийн ректор Ким Нам Кён нар цаашид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Уг хамтын ажиллагааны хүрээнд дараагийн хамтарсан симпиозумыг БНСУ-ын Чинжү хотод ирэх онд зохион байгуулахаар тогтов.
Сонирхолтой илтгэл тавин, судалгааны ажлаа хэлэлцүүлсэн профессор багш нартаа талархал илэрхийлэн, цаашдын ажилд нь амжилт хүсье.
МехТС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн нэгж
Шинэ оюутнуудыг чиглүүлэх 7 хоногийн хүрээнд” БИД ОЮУТАН БОЛЛОО” арга хэмжээ зохион байгуулагдлаа
МОНГОЛД АНХ УДАА ЗҮТГҮҮРИЙН ЖОЛООДЛОГЫН СУРГАЛТЫН ЦОГЦ ТӨХӨӨРӨМЖИЙГ “МОЗИ ВОРКШОП”-ТӨСЛИЙН ХҮРЭЭНД НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Тэтгэлэгт хөтөлбөр
2025-2026 оны хичээлийн жилд БНСУ-тай хамтарсан 2+2 хөтөлбөрийн дараах оюутнууд сургуулиа амжилттай төгслөө.
ХОС ДИПЛОМЫН ХӨТӨЛБӨРИЙН АНХНЫ ТӨГСӨГЧИД ДИПЛОМОО ГАРДАН АВЛАА