Механик Инженер, Тээврийн Сургуулийн бүх шатны суралцагч оюутан залуус, анги хамт олон та бүхнийг "МЭРГЭЖЛЭЭРЭЭ БАХАРХЪЯ" Цахим контент бүтээх уралдаанд идэвхтэй оролцохыг урьж байна.
ЗОРИЛГО: Механик Инженер, Тээврийн сургуулийн үйл ажиллагаа болон бэлтгэдэг хөтөлбөрүүдийг олон нийтэд сурталчлах, оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж урамшуулах, оролцоог нэмэгдүүлэх
Бүртгэлийн хугацаа: 2025.03.14-2025.03.24 /
Бүртгэлийн линк: БҮРТГЭЛ
1-р шатны материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2025.04.11
/материал хүлээн авах хаяг: baatar.zorigt@must.edu.mn, deegiisenden@must.edu.mn /
/илгээхдээ анхаарах зүйл: баг, гишүүдийн нэр, код, суралцаж буй хөтөлбөрийн нэр, утасны дугаар, цахим шуудангийн хаягаа заавал бичнэ./
1-р шатанд тэнцсэн бүтээлүүдийг шалгаруулж мэдээлэх: 2025.04.14
/тэнцсэн бүтээлүүдэд засвар, сайжруулалт хийлгэх: 2025.04.15-2025.04.18/
2-р шатны сайжруулсан материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2025.04.18
2-р шатны шалгаруулалт: 2025.04.18- 2025.05.16
Эхний шатанд шалгарсан бүтээлүүдийг МИТС-ийн албан ёсны цахим хуудсанд байршуулж, заасан хугацаанд хамгийн олон хандалт, үзэлт, бусдад түгээсэн тоо зэргээс үндэслэн эцсийн шалгаруулалтыг хийнэ.
БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА, ҮНЭЛЭХ ҮЗҮҮЛЭЛТҮҮД:
- Видео контент нь 2-3 минутад багтсан байх
- Механик Инженер, Тээврийн сургуулиас бэлтгэн гаргадаг бүх хөтөлбөрийн нэрийг тодорхой тусгасан байх
-Мэргэжил, хөтөлбөрийнхөө онцлогийг оновчтой, сонирхолтой байдлаар харуулах
- Техникийн шаардлага:
/Full HD, Video resolution: 1920x1080, Dolby digital audio, 2:0 д нийцсэн байх/
ШАГНАЛ:
1 дүгээр байр – 1, “Өргөмжлөл”, 800.000 төгрөг
2 дугаар байр – 1, “Өргөмжлөл”, 600.000 төгрөг
3 дугаар байр – 1, “Өргөмжлөл”, 400.000 төгрөг
Тусгай байр – 1, “Өргөмжлөл”, 200.000 төгрөг
Уралдаанд оролцсон нийт оролцогчдод болон зөвлөж, чиглүүлсэн багш нарт “БАТЛАМЖ” гардуулна.
Холбоо барих:
МИТС-Багшийн хөгжлийн баг
Утас: 91999188, 99282763, 88251610